Монгол Улсын Үндсэн хууль
Ministry of Finance of Mongolia
Rating
0.0
Ratings
0
Price
Free
Searches it ranks for
| Rank | Search term | As of |
|---|---|---|
| 9 | zangia.mn (United States) | Nov 18, 2026 |
About Монгол Улсын Үндсэн хууль
"Монгол Улсын Үндсэн хууль" аппликейшн нь төрийн эрх зүйн дээд баримт бичгийг иргэн бүрд ойлгомжтой, хүртээмжтэй, хэрэглэхэд хамгийн хялбар хэлбэрээр хүргэх зорилготой цахим лавлах юм. Та энэхүү аппликейшнээр дамжуулан 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн бүрэн эх, түүхэн Үндсэн хуулиуд, сүүлийн үеийн нэмэлт өөрчлөлтүүд болон Монголын төрт ёсны баялаг түүхийг хаана ч, хэзээ ч интернэт шаардлагагүйгээр үзэж судлах боломжтой. ҮНДСЭН БОЛОМЖУУД: • Үндсэн хуулийн бүрэн эх: Үндсэн хуулийн Оршил болон 6 бүлгийн бүх зүйл, заалтыг албан ёсны эхээр нь цэгцтэй унших. • Түүхэн эх сурвалж & Нэмэлт, өөрчлөлтүүд: - 1924 оны Анхдугаар Үндсэн хууль - 1940 оны Хоёрдугаар Үндсэн хууль - 1960 оны Гуравдугаар Үндсэн хууль - 1992 оны Дөрөвдүгээр Үндсэн хууль - 2000, 2019 оны нэмэлт, өөрчлөлтүүдийн харьцуулсан бүрэн жагсаалт (зүйл заалтын зөв эрэмбээр) • Монгол Улсын түүхэн цаг хугацаа: Чулуун зэвсгийн үеэс эхлээд өнөөг хүртэлх Монголын төрт ёс, түүхийн 20 үе шат бүхий түүхэн архив, гэрэл зургуудыг агуулсан. • Ухаалаг хайлт: Хайж буй зүйл, заалт, түлхүүр үгээ секунд хүрэхгүй хугацаанд олж, тодруулж харах. • Текст тохируулга ба унших горим:
Read more
- Үсгийн хэмжээг (фонт) өөрийн хараанд тааруулан чөлөөтэй өөрчлөх - Бүлэг дэх бүх заалтуудыг нэг товшилтоор дэлгэх эсвэл хураах - Дараагийн бүлэг рүү шууд шилжих түргэн навигаци • Хялбар хуулах, хуваалцах: Зүйл, заалтыг бүтнээр нь хуулах, найз нөхөдтэйгөө хуваалцах (Share), эсвэл тухайн заалт дээр удаан даран текстийг санах ойд хуулах (Copy). • 100% Офлайн ажиллагаа: Интернэт холболтгүй үед ч бүх өгөгдлийг түргэн шуурхай уншиж ашиглана. ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ? - Эх хуулиа эрхэмлэн дээдлэгч Монгол Улсын нийт иргэд - Их, дээд сургуулийн оюутнууд, сурагчид - Хуульч, өмгөөлөгч, шүүгч, төрийн захиргааны албан хаагчид - Түүх, нийгэм судлаачид Монгол төрийнхөө Үндсэн хуулийг үргэлж хамт авч явж, эрх чөлөө, үүрэг хариуцлагаа танин мэдээрэй!